Life
4Minute хамтлагийн Jeon Jiyoon гэрлэхээ зарлалаа
4Minute хамтлагийн хуучин гишүүн Jeon Jiyoon (Жон Жийүн) энэ сард гэрлэхээр болсноо зарлалаа. Тэр 11-р сарын 4-нд Instagram хуудсаараа дамжуулан хуримын зургуудаа нийтэлж, гэрлэхээ мэдэгдсэн байна.
Soompi-гийн мэдээлснээр, Жон Жийүн нийтлэлдээ энэ 11-р сард гэрлэнэ гэж бичиж, өөрийн амьдралдаа “гэрлэлт” гэсэн үгийг хэлэх өдөр ирсэнд бага зэрэг ичимхий атлаа догдолж байгаагаа хуваалцжээ. Мөн сүйт залуугаа өөрөөс нь ч илүү сайхан, дулаан сэтгэлтэй хүн хэмээн тодорхойлсон байна.
Тэр цаашид зохиолчийн ажлаа үргэлжлүүлж, өөрт ирсэн хайрыг бусадтай хуваалцаж чаддаг хүн болохын төлөө хичээнэ гэжээ. Мөн энэ жил баярын уур амьсгал оруулах гэж сонсдог байсан Зул сарын дуунуудыг заавал сонсохгүй байх болов уу гэж хөгжилтэйгээр дурдсан байна.