Технологи

Disney анх удаа CTO-оо Character.AI-гаас сонголоо

Disney анх удаа chief technology officer буюу CTO томиллоо. Энэ суудалд Character.AI-ийн экс CEO Карандийп Ананд орж байна.

Ананд одоо Disney-ийн инфраструктур, бүтээгдэхүүн, инженерчлэл, мөн data болон AI платформуудыг удирдана. Тэрээр шинэ CEO Жош д’Амарод шууд тайлагнах юм.

Энэ хөдөлгөөн Disney-ийн хувьд зүгээр нэг дотоод томилгоо биш. AI, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, контентын технологи улам чухал болж буй үед медиа аварга компани технологийн тал дээр илүү хурдтай, илүү төвлөрсөн бүтэц рүү шилжиж байна гэсэн дохио.

Character.AI-д Ананд ердөө нэг жил гаруй ажиллахдаа компанийн microdrama, chatbot экосистемийн өргөтгөлийг ахалсан. Одоо тэр Disney-ийн асар том хэрэглэгчийн бааз, стриминг, энтертайнмент, дата төвтэй технологийн зангилааг илүү ухаалаг болгох сорилттой нүүр тулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button