Авто
2027 Chevrolet Silverado, GMC Sierra шинэ V8-ээс dipstick хасна

General Motors 2027 оны Chevrolet Silverado, GMC Sierra-ийн шинэ light-duty 5.7L болон 6.6L V8 хөдөлгүүрээс тосны dipstick-ийг хасч, оронд нь дижитал хэмжигч ашиглахаар боллоо.
Motor1-ийн мэдээлснээр энэ нь GM-ийн шинэ user interface-ийн нэг хэсэг бөгөөд жолооч бүх тосны түвшинг салондоо дэлгэцээр шалгах боломжтой болно. Компанийн хэлснээр энэ шийдэл нь эргономик, ашиглалтыг сайжруулж, алдааг багасгахаас гадна тос алдагдлыг зам дээр байхад нь анзаарах боломж олгоно.
Гэхдээ 2.7L дөрвөн цилиндртэй болон 3.0L дизель хөдөлгүүрүүд dipstick-тэй хэвээр үлдэнэ. Иймээс өөрчлөлт нь зөвхөн шинэ V8-үүдэд хамаарч байна.



