Life

Сарын idol group brand reputation жагсаалтыг RESCENE тэргүүллээ

Сoompi-гийн мэдээлснээр Солонгосын Business Research Institute энэ сарын idol group-уудын brand reputation ranking-ийг танилцууллаа. Жагсаалтыг наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 16-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хандлага, харилцан үйлчлэл, олон нийтийн танилтын үзүүлэлтээр тооцжээ.

Энэ сард RESCENE 8,227,982 оноотойгоор нэгдүгээр байрт орж, наймдугаар сараас оноо нь 16.78 хувиар өссөн байна. Тус хамтлагийн түлхүүр үгсийн дотор “LOVE ATTACK”, “Pretty Girl” багтсан бөгөөд эерэг хариу үйлдлийн хувь 94.92 гэж гарчээ.

Харин BTS 7,032,284 оноогоор хоёрдугаарт бичигдсэн бол BLACKPINK 3,778,683 оноотойгоор гуравдугаар байрт дэвшжээ. ATEEZ 3,655,593 оноотойгоор дөрөвт, CORTIS 3,598,481 оноотойгоор эхний тавыг гүйцээсэн байна.

Энэ сарын эхний 30-т мөн SEVENTEEN, Stray Kids, IVE, BIGBANG, Red Velvet, izna, EXO, TWICE, i-dle, KiiiKiii, aespa, ILLIT, NMIXX, INFINITE, Apink, Girls’ Generation, ENHYPEN, Wanna One, SHINee, ITZY, Super Junior, Hearts2Hearts, OH MY GIRL, BTOB, NCT зэрэг хамтлагууд багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button