Технологи
Light Phone Uber дуудав — минимал утас “ухаанжлаа”

Light-ийн минимал утас одоо Uber, Lyft-тай шууд холбогдож байна. Энэ нь “аль болох бага ашиглах” зарчмаар бүтээгдсэн утасны хувьд сонин алхам ч гэсэн бодит хэрэгцээнд яг таарсан нэмэлт болжээ.
Light Phone III болон удахгүй гарах Light Flip дээр хэрэглэгчид pick up, drop off цэгээ сонгох, үнэ болон ирэх хугацааг харах, байнга очдог газраа хадгалах боломжтой. Дуудлага хийсний дараа жолоочийн мэдээлэл, ETA-г шалгаж, шаардлагатай бол шууд залгаж болно.
Light энэ боломжийг зөвхөн нэг функц биш, LightOS-ийн шинэ SDK-ийн эхлэл гэж харж байна. Өөрөөр хэлбэл, компани минимал философио алдалгүйгээр гуравдагч талын апп, үйлчилгээ орж ирэх хаалгыг нээж эхэллээ. Энэ нь ниш брэндийг бодит бүтээгдэхүүний экосистем болгох чухал дохио юм.



