Life

KickFlip хамтлаг гишүүн бүрийн “KICKDOONGS” дүрүүдээ танилцууллаа

Soompi-гийн мэдээлснээр JYP-ийн хөвгүүдийн хамтлаг KickFlip гишүүн бүрийг төлөөлөх албан ёсны “KICKDOONGS” дүрүүдээ танилцуулсан байна. Тус хамтлаг есдүгээр сарын 15-нд эдгээр өхөөрдөм дүрүүдийг харуулсан видео нийтэлжээ.

Kyehoon-ийн дүрийг Kyesoongi, Donghwa-ийнхийг Hwadongi, Juwang-ийнхийг Jjuangi, Minje-ийнхийг Woolmingi, Keiju-ийнхийг Nyangori, харин Donghyeon-ийнхийг Tonyoni гэж нэрлэсэн байна. Мөн KickFlip удахгүй шинэ мини цомог “KICK OFF THE WALL Pt. 1”-ээрээ аравдугаар сарын 6-нд шинэ уран бүтээлээр эргэн ирэхээр бэлтгэж байгаа ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button