Life

Won Hyun Jun, Lee Su Jin нар ирэх сард хуримаа хийнэ

Soompi-гийн мэдээлснээр, “Agent Kim Reactivated” цувралын жүжигчин Won Hyun Jun (Вон Хён Жүн) болон жүжигчин Lee Su Jin (Ли Су Жин) нар ирэх сард хуримаа хийхээр болжээ. Хосууд аравдугаар сарын 4-нд гэр бүл болохоор төлөвлөсөн байна.

Won Hyun Jun есдүгээр сарын 14-нд Instagram хуудсаараа дамжуулан хуримын зургаа нийтэлж, энэ мэдээг өөрөө зарласан байна. Тэрбээр өөрт нь үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн хүмүүстээ эхлээд дуулгана гэж хэлээд, хамгийн эрхэм хүнтэйгээ амьдралаа хамт өнгөрүүлэхээр болсон тухайгаа хуваалцжээ.

Lee Su Jin ч мөн Instagram дээрээ баярт мэдээгээ нийтэлсэн бөгөөд шинэ үе шатаа аравдугаар сарын 4-нд эхлүүлэх гэж байгаагаа дурдсан байна. Тэр хоёр Disney+-ийн “Hyper Knife” цувралд хамтран ажиллаж байжээ.

Won Hyun Jun анх 2009 онд “IRIS” драмд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн бол Lee Su Jin 2019 онд “The Running Mates” бүтээлээр жүжигчний гараагаа эхэлжээ. Тэднийг “Itaewon Class”, “Low Life”, “Delightfully Deceitful”, “When the Phone Rings” зэрэг төслүүдээр мөн таньдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button