Шатахууны үнэ энэ онд шинэ дээд түвшинд хүрч магадгүй гэж трейдерүүд үзэж байна

Зах зээлийн оролцогчдын хүлээлтээр шатахууны үнэ энэ онд дахин шинэ дээд цэгт хүрэх магадлал нэмэгдлээ. Сүүлийн долоо хоногуудад газрын тосны ханш тасралтгүй өсөж, нэг баррель нь 100 ам.доллараас давсан нь зах зээлд шинэ дарамт үүсгээд байна.
Энэ өсөлтийн гол шалтгаан нь АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал дахин нэмэгдсэнтэй холбоотой. Геополитикийн эрсдэл нэмэгдэх бүрд нийлүүлэлтийн тасалдал үүсч болзошгүй гэсэн болгоомжлол эрчимжиж, эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлдөг.
Ийм нөхцөлд трейдерүүд зөвхөн богино хугацааны савлагааг биш, жилийн дээд түвшинг дахин шалгах хөдөлгөөнийг ч тооцож эхэлжээ. Хэрэв нефтийн өсөлт үргэлжилбэл шатахууны үнэ, тээвэр ложистикийн зардал, улмаар өргөн хэрэглээний барааны үнэд хүртэл дарамт үүсч болзошгүй байна.



