Lee Jun Hyuk “The Ordinary Jackpot” драмын шинэ preview-д гарлаа

TVING-ийн удахгүй нээлтээ хийх “The Ordinary Jackpot” драм шинэ preview-гээ танилцууллаа. Уг бүтээл нь ижил нэртэй вебтуунд тулгуурласан бөгөөд борлуулалтын ажилтан Gong Eun Tae Лотто хожсоны дараа ердийн амьдралаа орхилгүй, маргааш нь шууд ажилдаа эргэн орж буй тухай өгүүлнэ.
Шинээр гарсан preview-д Gong Eun Tae шөнө орондоо хэвтэн азын билетээ тэврээд, 1.3 тэрбум вон хэрхэн амьдралыг нь өөрчлөхийг төсөөлнө. Тэр тансаг спорт машинтай ажилдаа очиж, даргадаа ажлаас гарах өргөдлөө шидэхээс эхлээд оффисын ширүүн дүр зураг хүртэл янз бүрийн мөрөөдөлдөө автдаг.
Гэвч тэр эдгээрийг хэтэрхий хүчирхийллийн өнгө аястай гэж үзээд өөр нэг хувилбар бодно. Эцэст нь Gong Eun Tae “эрүүл бодол л бодъё” хэмээн шийдэж буйгаар preview төгсөнө. Soompi-ийн мэдээлснээр “The Ordinary Jackpot” есдүгээр сарын 10-нд Солонгосын цагаар 18:00-д нээлтээ хийнэ.



