БизнесХөрөнгийн зах зээл

Крипто платформууд кибер халдлагад $3.63 тэрбум алджээ

Криптовалютын платформууд кибер халдлагын улмаас нийт 3.63 тэрбум ам.долларын хохирол амсаад байна. Хамгийн анхаарал татам нь, ийм алдагдал хүлээсэн платформуудын 60 гаруй хувь нь өмнө нь бие даасан аюулгүй байдлын аудит хийлгэсэн байжээ.

Өөрөөр хэлбэл, шалгалт хийлгэсэн нь заавал аюулгүй гэсэн баталгаа болж чадсангүй. Салбарын олон компани системээ хамгаалахын тулд хөрөнгө зарцуулж, дотоод болон гадаад аудит хийлгэдэг ч халдлагын арга улам нарийссаар байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ганцхан аудитын тайланд найдах бус, кодын байнгын хяналт, бодит цагийн аюулгүй байдлын мониторинг, хэрэглэгчийн хөрөнгийг олон давхар хамгаалалттай хадгалах шаардлага улам чухал болжээ.

Крипто зах зээлд итгэл бол хамгийн үнэтэй хөрөнгө. Гэвч энэ тоо баримт аюулгүй байдлын шалгалт ганцхан эхний алхам болохоос, эрсдэлийг бүрэн арилгах шийдэл биш гэдгийг харууллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button