Arm-ийн шинэ GPU ухаалаг утасны тоглоомыг өөрчилнө

Хятадад өнөөдөр Xiaomi 18 Fold худалдаанд гарлаа. Гэхдээ энэ утас зөвхөн эвхэгддэг дэлгэцээрээ биш, доторх шинэ чипээрээ анхаарал татаж байна.
Xring O3 доторх Arm Mali G2-Ultra NX GPU нь таван жилийн хөгжүүлэлтийн үр дүн. Хамгийн гол нь Arm анх удаа GPU-даа AI gaming graphics accelerator нэмжээ.
Энэ нь тоглоомуудыг илүү хурдан, илүү өндөр нягтаршилтай, илүү бодит гэрэлтүүлэгтэй ажиллуулах боломж нээж байна. PC дээр байдаг зарим график технологи одоо гар утсанд ирж байгаа гэсэн үг.
Бизнесийн хувьд энэ бол том дохио. Гар утасны gaming зах зээлд илүү хүчтэй график, бага эрчим хүчний хэрэглээ хоёр зэрэгцэн орж ирвэл үйлдвэрлэгчид, хөгжүүлэгчид, чипийн өрсөлдөөн бүгд шинэ шатанд гарна. Xiaomi эхэлж авсан ч энэ өөрчлөлт хурдан дэлхий даяар тархах магадлалтай.



