Kim Ok Vin жирэмсэн болсноо зарлалаа

Жүжигчин Kim Ok Vin (Ким Ок Вин) жирэмсэн болсноо зарлаж, удахгүй ээж болох гэж буйгаа мэдэгдлээ. Soompi-гийн мэдээлснээр тэрбээр есдүгээр сарын 7-нд өөрийн Instagram хуудсаар энэ мэдээг хуваалцсан байна.
Kim Ok Vin нийтлэлдээ удаан хугацаанд мэдээ хүргээгүйгээ дурдаад, одоогоор ээж болохоор бэлтгэж байгаагаа бичжээ. Тэрбээр хүүхдээ “Ulu” гэж дуудах бөгөөд энэ үе өөрт нь анх удаагийн, шинэ бөгөөд гайхалтай санагдаж байгааг мөн онцолсон байна.
Жүжигчин үлдсэн хугацаагаа Ulu-тайгаа эрүүл, аз жаргалтай өнгөрөөхийг хүсэж буйгаа илэрхийлээд, уулзах өдөр нь ирэхээр дахин мэдээ хуваалцахаа дурдсан байна. Kim Ok Vin 2005 оны “Voice” киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, олон кино, цувралд тоглосон бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энгийн иргэнтэй гэрлэсэн юм.



