Технологи

Trump Mobile-ийн утас АНУ-ын тугийг ч буруу зуржээ

Trump Mobile-ийн эргэн тойрон дахь дуулиан намжихгүй байна. Энэ удаа асуудал нь нийлүүлэлт биш, харин брэндийн эх оронч имиджийг шууд онилсон нэг жижигхэн деталь болжээ.

Компанийн T1 Phone-ийг харуулсан промо видеонд АНУ-ын туг буруу дүрслэгджээ. Одны тоо зөв байсан ч судлын тоо зөрсөн нь олны анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, улс төрийн өнгө аяс дээр тулгуурласан бүтээгдэхүүнээ сурталчлахдаа хамгийн танигдсан бэлгэдлээ хүртэл алдаж орхисон байна.

Энэ мэт жижиг алдаа нь Trump Mobile-ийн хувьд том асуудал. Учир нь брэндийн үнэ цэнэ нь “patriotic” дүр төрх дээр тогтож байгаа. Харин ийм алдаа хэрэглэгчдийн итгэлийг сулруулж, бүтээгдэхүүн бодитоор зах зээлд гарах эсэхэд ч эргэлзээ нэмнэ.

Одоогоор компани утасны хүргэлтээ эхлүүлнэ гэж мэдэгдсэн ч бодит нотолгоо хараахан алга. Тиймээс T1 Phone-оос илүүтэй Trump Mobile-ийн өөрийнх нь үнэн зөв байдал асуулт дагуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button