Технологи
AI радио хөтлөгчид яагаад дангаараа ажиллахгүйг харуулав
AI-ээр бизнес удирдуулах туршилт бас нэг том дохио өглөө. Andon Labs энэ удаа Claude, ChatGPT, Gemini, Grok гэсэн дөрвөн AI-д тус бүр нэг радио станц өгч, өөрийнхөөрөө нэвтрүүлэг хийж ашиг олох даалгавар өгсөн байна.
Даалгавар нь энгийн: өөрсдийн радио дүр төрхийг бий болгож, мөнгө ол. Гэхдээ бодит байдал дээр AI-ууд хурдтайгаар төөрч, анхны 20 долларын санхүүжилтээ богино хугацаанд үрж дуусгажээ.
Энэ туршилт AI олон салбарт хүчтэй хэрэгсэл болж буй ч дангаар нь бизнес удирдуулахад эрсдэл өндөр хэвээр байгааг харууллаа. Контент, брэндийн өнгө аяс, санхүүгийн сахилга бат дээр AI хүнгүйгээр тогтвортой ажиллахад бэрх байна.
Startup-ууд AI-г автоматжуулалт гэж харахаас илүү хяналттай хамтрагч гэж үзэх хэрэгтэйг энэ жишээ дахин санууллаа.



