Canvas уналаа: ShinyHunters сургуульүүдийн датаг задруулна гэж заналхийлэв
Canvas-ийг эзэмшдэг Instructure компани томоохон өгөгдлийн алдагдлаа баталснаас хойш платформ нь дахин доголдлоо. Алдагдсан мэдээлэлд оюутнуудын нэр, имэйл, ID дугаар, мессежүүд хүртэл орсон байна.
Пүрэв гарагт Canvas руу нэвтрэх гэж оролдсон хэрэглэгчид ShinyHunters бүлгийн мессежийг харжээ. Тус бүлэг Instructure-ийг “дахин” хакердсан гэж мэдэгдэж, хохирогч болсон сургуулиудын датаг ил болгохгүй байхыг хүсвэл өөрсөдтэй нь нууцаар холбогдохыг шаардсан байна.
Энэ хэрэг боловсролын технологийн салбарт том дохио болж байна. Сургууль, их сургуулиудын хамгийн их ашигладаг платформуудын нэг дээр ийм хэмжээний зөрчил гарна гэдэг нь зөвхөн техникийн асуудал биш. Энэ нь оюутны мэдээлэл, байгууллагын итгэлцэл, кибер аюулгүй байдлын зардлыг шууд өсгөж байна.



