Технологи

Microsoft-ийн Run цэс шинэ төрхөөрөө гарч ирлээ

Microsoft Windows 11-ийн Run цэсийг шинэчилж туршиж эхэллээ. Шинэ хувилбар нь илүү цэвэрхэн интерфэйстэй, хурдан ажиллана гэж компанийн зүгээс танилцуулсан бөгөөд хамгийн гол нь dark mode-ийг дэмждэг болж байна.

Одоогоор энэ өөрчлөлт Windows 11 Insider-ийн Experimental Channel дээр нээгдэж байна. Microsoft мөн урьд нь байсан “Browse” товчийг хасжээ. Учир нь хэрэглээ маш бага байсан гэж тайлбарласан байна.

Түүний оронд шинэ “~\” команд нэмэгдсэнээр хэрэглэгчийн үндсэн хавтас руу шууд орох боломжтой болжээ. Энэ шинэ Run цэсийг PowerToys-ийн Command Palette дээр ашигладаг код дээр тулгуурлан бүтээсэн нь Microsoft-ын жижиг хэрэгслүүдээ илүү уялдаа холбоотой болгох шинэ чиг хандлагыг харуулж байна.

Энэ өөрчлөлт анх жижиг юм шиг харагдавч Windows-ийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их нөлөөтэй шинэчлэлүүдийн нэг болж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button