Технологи

Amazon-ын үнийн түүх одоо бүтэн 1 жилийг харуулна

Amazon өөрийн суурилуулсан үнийн хяналтын хэрэгслээ илүү хүчтэй болгов. Одоо хэрэглэгчид нэг бүтээгдэхүүний үнэ сүүлийн бүтэн 12 сард хэрхэн өөрчлөгдсөнийг шууд харах боломжтой.

Үүнийг ашиглахын тулд Amazon апп дээр тухайн барааны үнийн хажууд байгаа “Price history” товчийг дарна. Мөн Amazon-ын AI туслах Rufus-ээс асууж болно.

Энэ шинэчлэл Prime Day эхлэхийн өмнө гарч байна. Өрсөлдөөн ихтэй хямдралын улиралд энэ функц хэрэглэгчдэд “жинхэнэ хямдрал уу, эсвэл түр зуурын үнийн тоглолт уу?” гэдгийг шалгахад тусална. Amazon-д бол энэ нь AI болон shopping tools-оо илүү ашигтай болгож, хэрэглэгчийг апп дотроо удаан барих нэг алхам.

Харин бизнесийн хувьд энэ өөрчлөлт нь хямдралын ил тод байдал, price tracking, e-commerce analytics гэсэн гурван том сэдвийг дахин сөхөж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button