Хонда, Ниссан компаниуд үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ
Д.Трампын засаг захиргаа авто машинд 25 хувийн нэмэлт татвар ногдуулснаас үүдэн Японы “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд АНУ-ын зах зээлд нийлүүлэх зарим загварын авто машины үйлдвэрлэлдээ шинэчлэлт хийж байна.

Тухайлбал, “Honda” зарим седан загварын үйлдвэрээ Токиогийн хойд хэсэгт орших Сайтама мужаас АНУ-ын Индиана муж улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус компани сард 1500 орчим хос хөдөлгүүртэй загварыг үйлдвэрлэж байгаа бөгөөд 6, 7 дугаар сар гэхэд Сайтама дахь үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөжээ.
Түүнчлэн “Honda” комани Америкийн зах зээлд нийлүүлдэг олон загвараа тус улсад хэдийн үйлдвэрлээд эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн онд Японоос 5300 орчим тээврийн хэрэгслийг АНУ-ын зах зээлд нийлүүлсэн нь борлуулалтын нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм.
Харин “Nissan” компанийн хувьд Теннесси муж улсад үйлдвэрлэлээ танах төлөвлөгөөгөө өөрчилж, анх төлөвлөж байсны дагууүйлдвэрлэлээ үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Мөн Японы баруун өмнөд нутгийн Фүкүока муж дахь Америкийн зах зээлд зориулсан спорт загварын авто машиныхаа үйлдвэрлэлийг бууруулахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний хүрээнд ирэх тавдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд үйлдвэрлэлээ 10 мянга гаруй нэгжээр бууруулах юм.