Авто

Lamborghini Temerario Sterrato гарч магадгүйг дахин санууллаа

Lamborghini шинэ Temerario-гийн Sterrato хувилбар гарах боломжийг хаагаагүй гэж дахин мэдэгдлээ. Гэхдээ одоогоор ийм машиныг албан ёсоор батлаагүй байна гэж Motor1-ийн мэдээлснээр компанийн Product Line Director Paolo Racchetti хэлжээ.

Түүний хэлснээр “ийм төрлийн машин байж болох”-ыг үгүйсгэхгүй байгаа аж. Өмнө нь Lamborghini-ийн Chief Marketing and Sales Officer Federico Foschini мөн Sterrato нэрийг үргэлжлүүлэх боломжийг Goodwood Festival of Speed дээр дурдсан байна.

Temerario нь Huracán-ыг орлож буй, twin-turbo 4.0 литрийн V8 болон гурван цахилгаан мотортой plug-in hybrid суперкар. Нийт 920 морины хүчтэй энэ загварын Sterrato хувилбар гарвал илүү өндөр кузов, хамгаалалтын доод таг, бартаат замд тохирсон дугуйтай байх магадлалтай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button