Kim Min Ha, Han Sun Hwa нарын шинэ киноны тизер цацагдлаа

“The Table: Day and Night” уран зөгнөлт бус, романтик кино шинэ постер болон тизерээ танилцууллаа. Кинонд нэгэн кафены дэргэд огтлолцох хосуудын харилцаа, учрал, салалт, дахин уулзалтыг өгүүлнэ.
Тус бүтээлд Yoo Jin (Kim Min Ha) ба Hyeon Oh (Joo Jong Hyuk)-ын өдрийн цагаар өөр өөр мөчид кафед таарах боломж, дунд сургуулийн хувийн давтлагад хамт сууж байсан Sang Mi (Han Sun Hwa) ба Young Min (Chang Ryul)-ын гэнэтийн дахин уулзалт, мөн Hye Jin (Shim Eun Kyung) болон Dong Nam (Lee Hee Jun)-ын анхны уулзалт багтжээ. Мөн уран бүтээлч болохыг мөрөөддөг Na Kyeong (Jeon So Young) болон түүний найз залуу Jong Su (Kim Dong Hwi)-ын ээдрээтэй мөчүүдийг харуулна.
Шинэ постерт ягаан, ногоон өнгө давамгайлж, дөрвөн хос “DAY AND NIGHT” гэсэн үгсийн дунд байрласан байна. Тизерт дүрүүдийн хайр, догдлол, гайхшрал, эргэлзээ зэрэг олон янзын мэдрэмж тодорч, тэдний түүх заримдаа тусдаа, заримдаа огтлолцож өрнөж байгааг харуулжээ.
“The Table: Day and Night” кино арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Soompi мэдээлэв.



