YouTube өөрөө контент бүтээгчийн туслах болох гэж байна

YouTube контент бүтээгчдийн ажлыг улам ихээр автоматжуулах AI хэрэгслүүдээ өргөжүүлж байна.
“Made on YouTube” эвент дээр тус компани thumbnail A/B тест, performance асуух chatbot зэрэг өмнөх функцүүдээ томруулж, одоо илүү төвөгтэй ажлуудыг AI-д даатгах шинэ боломжуудаа танилцууллаа. Үүнд үзэгчийн сэтгэгдэл дүгнэх, контентын гүйцэтгэлд үндэслэн ямар видео хийхийг санал болгох, зарим editing ажлыг хялбарчлах шийдлүүд багтжээ.
Энэ нь бүтээгчдэд цаг хэмнэхээс гадна YouTube-ийн алгоритмтай “тааруулах” ажлыг илүү data-driven болгоно. Нөгөө талдаа, платформ өөрөө ямар төрлийн контент өсөхийг тодорхойлж эхэлж байгаа нь жижиг creator-уудад том давуу тал, эсвэл хэт хамаарал үүсгэх эрсдэл ч дагуулж мэднэ.
Товчхондоо, YouTube одоо зөвхөн байршуулдаг платформ биш — контентын стратеги заадаг AI туслах болж байна.



