Технологи
Googlebook захиалбал Pixel Buds 2A үнэгүй өгнө

Google-ийн шинэ Googlebook лаптопууд удахгүй худалдаанд гарна. Харин түрүүлж захиалах гэж байгаа хүмүүст Best Buy нэг хүчтэй урамшуулал санал болгож байна.
Одоо Googlebook-ийг cart-д нэммэгц Hazel өнгийн Pixel Buds 2A автоматаар үнэгүй нэмэгдэж байна. Энэ хямдрал 2026 оны 10-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Зарим загварууд 10-р сарын 5-наас хүргэгдэж эхэлнэ.
Googlebook-ууд Acer, Lenovo, Asus, HP, Dell зэрэг том брэндүүдээр гарч байна. Хамгийн хямд нь Acer Googlebook 14 бөгөөд $899-оос эхэлж, Intel Core Ultra 5, 16GB RAM, 512GB storage-тэй.
Энэ нь Google-ийн шинэ үеийн Android-д суурилсан laptop-ууд зах зээлд ямар хүчтэй өрсөлдөхийг харуулж байна. Хэрвээ та Copilot PC-тэй дүйцэх өөр сонголт хайж байгаа бол энэ санал анхаарал татах нь гарцаагүй.



