Apple Siri амлалтад гацсан уу? iPhone эзэмшигчид мөнгө нэхнэ

Apple Siri-ийн AI шинэчлэл амлалтаа биелүүлээгүй гэх маргаан $250 саяын settlement болж, одоо iPhone эзэмшигчид нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой боллоо.
АНУ-д байгаа, 2024 оны 6-р сарын 10-наас 2025 оны 3-р сарын 29-ний хооронд iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max эсвэл ямар нэг iPhone 16 загвар авсан хэрэглэгчид нэхэмжлэл гаргаж чадна. Албан ёсны settlement сайт нээгдсэн бөгөөд бүртгүүлэхэд нэр, холбоо барих мэдээлэл, iPhone-ийн serial number хэрэгтэй.
Эхний тооцоогоор нэг төхөөрөмжид $25 орчим олгогдох ч нэхэмжлэл цөөн байвал энэ дүн $95 хүртэл өсөх боломжтой. Энэ хэрэг Apple-ийн AI стратеги, хэрэглэгчийн хүлээлт хоёр хэр хүчтэй мөргөлдөж байгааг харуулж байна. Том брэндүүд одоо “ухаалаг” функц амлахдаа илүү болгоомжтой байх шаардлагатай болж байна.



