Кино урлагУрлаг

Lee Chung Ah ослын улмаас шинэ драмaас гарахыг хэлэлцэж байна

Lee Chung Ah автомашины осолд орсны улмаас удахгүй гарах драманаасаа татгалзах хувилбарыг хэлэлцэж байна. Түүний агентлаг Management SOOP есдүгээр сарын 18-нд осолд орсон нь үнэн гэдгийг баталжээ.

MyDaily-гийн мэдээлснээр, осол өнгөрсөн сард Lee Chung Ah-гийн “The Obedient Killer” драмын зураг авалтын талбай руу явах замд гарсан байна. Осол өмнө нь байсан нурууны асуудлыг нь сэдрээсэн ч тэр эмчилгээ хийлгэнгээ зураг авалтаа үргэлжлүүлсэн гэжээ.

Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан багийнхан Lee Chung Ah-гийн хэсгүүдийн зураг авалтыг түр хойшлуулсан байна. Гэвч ойрын хугацаанд хэвийн байдлаар эргэн зураг авалтад орох нь хүндрэлтэй болж, драманаас гарах талаар ярилцаж эхэлжээ.

“The Obedient Killer” нь 1970, 1980-аад оны үеийг өгүүлж, амьдралынхаа гол зорилгыг сайн эхнэр, ээж болох хэмээн үздэг эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Салсны дараа тэр амьжиргаагаа залгуулахын тулд санаанд оромгүй ажилд ордог хэмээн өгүүлсэн байна. Soompi.

Холбоотой мэдээнүүд

Back to top button