Кино урлагУрлаг
Girls’ Generation-ийн Lim Yoona “Unnatural” драмын римейкт тоглоно

Girls’ Generation-ийн Lim Yoona tvN-ийн “Unnatural” нэртэй Солонгос римейкт тоглохоор албан ёсоор батлагдлаа. Энэхүү бүтээл нь шагнал хүртсэн ижил нэртэй Японы цувралаас сэдэвлэсэн, шүүх эмнэлгийн эмч нар ер бусын нас баралтын ард нуугдсан үнэнийг илрүүлэх medical mystery драм юм.
Lim Yoona нь тайвнаар харагдавч дотроо дулаан, энэрэнгүй зан чанартай, шийдэмгий шүүх эмнэлгийн эмч Song Do Eun-ы дүрийг бүтээнэ. Тэрээр задлан шинжилгээ хийхдээ ганц ч сэжүүрийг орхигдуулахгүй хурц, тогтвортой харцаар үнэнийг олохын төлөө зүтгэх дүрээр гарна.
Уг драм 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна. Төгсгөлийн эх сурвалжид Soompi мэдээлэв.



