Lotus Type 135: гибрид суперкар 2028 онд ирнэ

Lotus шинэ үеийн дунд хөдөлгүүртэй спорт машинаа Type 135 нэрээр 2028 онд танилцуулах төлөвтэй байна. Motor1-ийн мэдээлснээр уг загвар Emira болон Evija хоёрын дунд байрлах бөгөөд V6 эсвэл V8 хөдөлгүүрийг гибрид системтэй хослуулах юм.
Lotus-ийн гүйцэтгэх захирал Feng Qingfeng-ийн хэлснээр V8 хувилбар нь 1,000 морины хүчнээс давна, харин нийт жин нь ойролцоогоор 1.5 тонн байхаар тооцоолжээ. Энэ нь 800-volt цахилгаан архитектур, цахилгаан мотор, гибрид систем зэрэг олон нэмэлт шийдэлтэй нэгтгэхэд маш өндөр зорилт болж байна.
Компанийн гол зорилго нь хурд, цахилгаанжуулалтыг хослуулахын зэрэгцээ Lotus-ийн уламжлалт хөнгөн хийцийн философийг алдахгүй байх. Type 135-ийн road-going хувилбартай зэрэгцэн GT3 уралдааны машин ч гарна.
Lotus одоогоор бүрэн техникийн мэдээллээ зарлаагүй ч Geely-ийн дэмжлэг, Horse-той хамтарсан хүч дамжуулалтын хөгжүүлэлтээр илүү уян хатан powertrain стратегид шилжиж буй нь тодорхой байна.



