Технологи
Samsung “Tim Cook”-оор Galaxy Fold-оо шоглов

Samsung шинэ сурталчилгаагаараа Apple-ийг ониллоо. Гэхдээ энэ удаа жинхэнэ Тим Күүк биш — Шинэ Зеландад байдаг, нэр нь яг адил хүн. Samsung түүнийг Galaxy Z Fold 8-аа танилцуулж байгаа мэтээр дүрсэлж, Apple-ийн бүтээгдэхүүн нээлтийн кино шиг өнгө аястай видео хийжээ.
Сонирхолтой нь, энэхүү сурталчилгаа Apple iPhone Duo-гийн тухай зарласны яг дараа цацагдсан. “Ирээдүй ирлээ” гэсэн үг хүртэл Apple-ийн хэв маягийг дуурайсан нь илт. Big Tech-ийн өрсөлдөөн зөвхөн төхөөрөмжөөр зогсохгүй, маркетингийн тайзан дээр ч ширүүсэж байгааг энэ аян харууллаа.
Samsung-ийн зорилго тодорхой: foldable утасны зах зээлд Apple-ийг түрүүлж шошголож, Galaxy-г “жинхэнэ ирээдүй” шиг харагдуулах.



