Кино урлагУрлаг

Jung Yong Hwa, Hong Seung Hee нарын “It’s You, Regardless” 10 сарын 24-нд нээлтээ хийнэ

Soompi-ийн мэдээлснээр, “It’s You, Regardless” хэмээх уран зөгнөлт, романтик драмын нээлтийн огноо албан ёсоор батлагдлаа. Тус цуврал Lifetime кабелийн сувгаар 10 сарын 24-нд Солонгосын цагаар 22:50 цагт үзэгчдийн хүртээл болно.

Энэхүү драма 2022 оны эхний хагаст зураг авалтаа дуусгасан ч цацах платформ нь эцэслэн тодорхойгүй байсаар дөрвөн жил гаруй хугацаанд гарч чадалгүй хүлээгдсэн байна. Одоо нэвтрэх цагаа олсон тул удаан хүлээлгэсэн уран бүтээлээ ийнхүү үзэгчдэд хүргэхээр болжээ.

“It’s You, Regardless” нь ноцтой дутагдалтай эрэгтэй жүжигчин болон өөрийгөө драмын гол эмэгтэй дүр гэж итгэдэг нууцлаг бүсгүйн хооронд өрнөх урьд өмнө байгаагүй, таамаглашгүй хайрын түүхийг өгүүлнэ. Гол дүрд CNBLUE-ийн Jung Yong Hwa болон жүжигчин Hong Seung Hee нар тоглож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button