BTS есдүгээр сарын сурталчилгааны моделийн рейтингийг тэргүүллээ

Soompi-гийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Олон Улсын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын сурталчилгааны моделийн нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 8-р сарын 3-наас 9-р сарын 3-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн зан төлөв, оролцоо, харилцаа, медиа болон нийгмийн үнэлгээг тооцож гаргасан байна.
BTS 3,932,230 оноотойгоор жагсаалтыг дахин тэргүүлж, наймдугаар сараас хойш оноо нь 10.70 хувиар өсжээ. Тус хамтлагийн түлхүүр үгийн шинжилгээнд “ARMY”, “ARIRANG”, “Billboard” зэрэг үгс өндөрт бичигдсэн бөгөөд эерэг сэтгэгдлийн үзүүлэлт 93.09 хувь байсан байна.
Хоёрдугаар байрт RESCENE 118.01 хувийн өсөлтөөр орж, 3,427,885 оноо авлаа. Харин Lim Young Woong 1,648,327 оноотойгоор гуравт жагсаж, Yu Jae Seok 1,473,244 оноотойгоор дөрөвдүгээр байрт оржээ.
IVE 9-р сарын жагсаалтын тавдугаарт бичигдсэн бол эхний аравт BLACKPINK, Park Ji Hoon, Byeon Woo Seok, Go Youn Jung, PSY зэрэг уран бүтээлчид багтсан байна. Тус жагсаалтын эхний 30-д мөн Son Heung Min, Jung Hae In, Gong Yoo, TWICE, Kim Go Eun, Red Velvet, Park Bo Gum зэрэг нэрс оржээ.



