Зельдагийн 40 жил: Nintendo юу нууцлав?

The Legend of Zelda энэ жил 40 нас хүрч, Nintendo том сюрприз бэлдлээ. 9-р сарын 8-нд болох Zelda-тэй Direct 30 минут орчим үргэлжилж, цувралтай холбоотой шинэ мэдээллүүдийг задлах төлөвтэй байна.
Хамгийн их анхаарал татаж байгаа нь Switch 2 дээр гарах гэж буй Ocarina of Time remake. Одоогоор албан ёсны нээлтийн огноо байхгүй ч шүтэн бишрэгчдийн хүлээлт хамгийн өндөр байгаа төсөл нь энэ.
Мөн 2027 онд гарах live-action Zelda киноны шинэ мэдээлэл ч сонсогдоно гэж үзэж байна. Nintendo ийм урт Direct зарласан нь зөвхөн нэг-две трейлерээр хязгаарлагдахгүй гэсэн дохио. Шинэ консолийн тусгай Zelda хувилбар, бүр дараагийн гол цувралын эхний teaser ч гарч мэднэ.
40 жилийн ой бол Nintendo-д том бизнесийн мөч. Zelda бол зөвхөн тоглоом биш — кино, консол, мерч, концерт хүртэл бүх экосистемийг хөдөлгөх брэнд.



