Технологи

LG-ийн ТВ-үүд оффлайн байсан ч мэдээлэл цуглуулж байжээ

LG-ийн ухаалаг ТВ-үүд хэрэглэгчийн орчин, гэрийн сүлжээний талаар бараг тасралтгүй мэдээлэл цуглуулж, цааш нь илгээж байсан нь шинэ шалгалтаар ил боллоо. Хамгийн анхаарал татсан нь төхөөрөмжүүд интернетгүй, эсвэл standby горимд байсан ч үйл ажиллагаа зогсдоггүй байж.

Gamers Nexus-ийн судалгаанд Level1Techs болон бие даасан кибер аюулгүй байдлын шинжээчид оролцож, LG OLED загваруудыг туршжээ. Тэд ТВ-үүд ойролцоох Wi‑Fi төхөөрөмжүүдийг скан хийж, микрофоноор аудио лог бүртгэж, ямар контент үзэж байгааг оролтуудын цаанаас хүртэл танихын тулд дуу дүрсний мэдээлэл ашиглаж байсныг тогтоосон байна.

Энэ нь зөвхөн нууцлалын асуудал биш. Ухаалаг ТВ-үүд одоо гэрийн дата цуглуулах том суваг болж, hardware үйлдвэрлэгчдэд хэрэглэгчийн зан төлөвийг илүү нарийвчилж ойлгох боломж олгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button