2026 SPOTV K-Pop Awards-ийн ялагчдыг зарлалаа

2026 SPOTV K-Pop Awards есдүгээр сарын 6-нд Ilsan дахь KINTEX-д болж, энэ жилийн ялагчдыг тодрууллаа. Тус шагнал гардуулах ёслол нь Circle Chart-ийн тоон мэдээлэл болон дэлхийн өнцөг булан бүрийн фенүүдийн санал хураалтыг хослуулдгаараа онцлог юм.
Энэ жилийн Best Song of the Year шагналыг KiiiKiii, Best Artist of the Year шагналыг AKMU, Best Album of the Year шагналыг BTS хүртжээ. AND2BLE мөн Best New Artist болон Artist of the Year (Bonsang) зэрэг хоёр хамтын шагнал, түүнчлэн гурван хувь хүний шагнал авсан байна.
Бусад ангилалд CLOSE YOUR EYES, IDID нар Next Generation-д, cosmosy, POW, xikers нар Global New Wave-д, харин RESCENE, MODYSSEY, 82MAJOR нар Global Connect-д шалгарчээ. Мөн KISS OF LIFE нь Best Female Group, KickFlip нь Best Male Group шагналын эзэн болсон байна.
Түүнчлэн Dol Kyung Soo (D.O.) Daum Best Male Solo Artist, Yena Daum Best Female Solo Artist шагнал хүртсэн бол DAY6, Lee Chan Won, Zhang Hao (AND2BLE), Ricky (AND2BLE), NCT WISH зэрэг уран бүтээлчид фенүүдийн сонголтын төрөлд шалгарчээ. Мэдээний эх сурвалжийг Soompi мэдээлэв.



