Технологи
Google Earth-ийн flight simulator browser-т орлоо

Google Earth нэг “нуусан” боломжоо одоо бүх хүнд нээж байна. 2007 оноос зөвхөн desktop хувилбарт байсан flight simulator mode-г анх удаа веб браузераар шууд ашиглах боломжтой боллоо.
Өөрөөр хэлбэл, ямар ч app татахгүй, суулгахгүйгээр Google Earth дээр виртуал онгоц жолоодож, дэлхийг дээрээс “нисэж” үзэх боломж нээгдэж байна. Энэ нь хэрэглэгчдийг платформ дээр удаан байлгах, Google Earth-ийн engagement-ийг өсгөх сонирхолтой алхам.
Шинэ feature нь Google Earth-ийн “Explore Earth” цэснээс орж, tools хэсгээс Flight Simulator-ыг сонгох байдлаар ажиллана. Хөнгөн зугаа мэт харагдавч, Google-ийн хувьд энэ нь web-based бүтээгдэхүүнээ илүү интерактив, илүү донтуулам болгох бодит туршилт юм.



