Технологи

Fox Roku-г 22 тэрбумаар залгих гэж байна

Fox Roku-г бүхэлд нь худалдаж авахаа зарлалаа. Гэрээний үнэлгээ 22 тэрбум ам.доллар хүрч, стриминг зах зээлд том нүүлт хийхээр боллоо.

Хэлцэл дууссаны дараа Fox-ийн контент Roku төхөөрөмж, smart TV, платформ дээр илүү хүчтэй түлхэгдэнэ. Энэ нь Fox-ийн ТВ сүлжээ болон Tubi-г Roku-ийн стриминг төхөөрөмж, програм хангамж, The Roku Channel-тай нэгтгэнэ гэсэн үг.

Хоёр компани нийлснээр АНУ-ын ТВ зах зээлд үзэлтийн хэмжээгээр гуравдугаарт орох боломжтой гэж мэдэгджээ. Энэ бол зөвхөн медиа нэгдэл биш — дэлгэц дээрх хэрэглэгчийн анхаарлыг хэн атгах вэ гэдэг асар том бизнесийн тоглоом.

Fox-ын хувьд энэ нь стриминг, зар сурталчилгаа, түгээлтийн гурван сувгийг нэг дор зангидах стратегийн дараагийн алхам болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button