Технологи
Apple: Siri таны “AI найз бүсгүй” болохгүй
Apple шинэ Siri-г чатбот шиг “наалдуулах” зорилготойгоор биш, туслах байдлаар нь хөгжүүлж байна. Компанийн программ хариуцсан захирал Крейг Федериги хэлэхдээ, олон AI чатбот хэрэглэгчийг удаан барихын тулд хэт эелдэг, хэт ойр дотно өнгө аяс ашигладаг гэжээ. Харин Apple энэ замыг сонгоогүй.
Энэ бол зүгээр нэг дизайн биш, стратегийн шийдвэр. Технологийн том компаниуд AI-гаа илүү их хэрэглүүлж, илүү их дата цуглуулахыг зорьдог бол Apple хэрэглэгчийн итгэл, аюулгүй байдлыг илүүд үзэж байна. Siri яриаг хойш сунгахгүй, хувийн мэдээлэл рүү түлхэхгүй, харин хэрэгтэй үед товч бөгөөд тодорхой хариу өгөх ёстой.
Ингэснээр Apple AI-ийн шинэ өрсөлдөөнд “хамгийн их engagement” биш, “хамгийн бага сатааруулалт”-аар ялгарах гэж байна.



