Amazon Echo Hub шинэчлэгдлээ: AI, Ring-ийн хүч нэмэгдэв
Amazon Echo Hub шинэ software update авч, гэрийн удирдлагын дэлгэц нь илүү цэвэр, илүү уян хатан болж байна. 2024 онд гарсан анхны интерфэйс нь олон хэрэглэгчидэд хуучирсан мэт санагдаж байсан бол энэ удаагийн шинэчлэлээр home screen-ийг өөрийн хэрэгцээнд тааруулж илүү олон smart home мэдээлэл, control-ыг нэг дор харуулах боломжтой боллоо.
Үүнээс гадна Echo Hub нь Ring AI-ийн Video Search функцийг дэмжиж эхэлж байна. Ингэснээр камерын бичлэг дотроос байгалийн хэлээр хайлт хийх боломжтой болж, тодорхой үйл явдал, хүн, хөдөлгөөнөө хурдан олох боломжтой.
Мөн Alexa Plus-тай холбоотой event summary нэмэгдсэн нь гэрийн аюулгүй байдлыг хянах, мэдэгдлийг ойлгоход илүү хялбар болгож байна. Amazon-ийн хувьд энэ нь Echo Hub-ийг зүгээр нэг дэлгэц биш, харин smart home-ийн төв control panel болгох том алхам юм.



