Технологийн хувьцаанууд олон жилийн хамгийн сонирхолтой үнэлгээнд хүрч магадгүй
Технологийн салбарын хувьцаанууд сүүлийн жилүүдийн хамгийн таатай үнэлгээг санал болгож эхэллээ гэж шинжээчид үзэж байна. Өмнөх өндөр хүлээлттэй үнэлгээнүүдийн дараа тус салбарын компаниудын цуврал хүчтэй ашгийн тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татаж байна.
Олон улирал дараалан орлого, ашиг нь тогтвортой өссөнөөр технологийн компаниуд өндөр ханшаа “даах” хэмжээнд хүрч, өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээгээ бодит гүйцэтгэлээрээ гүйцэж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хэт өссөн мэт харагдаж байсан tech stock-уудын хувьд үнэлгээний дарамт буурч буйг илтгэнэ.
Хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, хагас дамжуулагчийн эрэлт хэвээр хүчтэй байгаа нь энэ давалгааг дэмжиж байна. Үр дүнд нь технологийн хувьцаанууд зөвхөн өсөлтийн түүхээрээ бус, ирээдүйн ашигт ажиллагаагаараа ч хөрөнгө оруулагчдад илүү сонирхолтой болж магадгүй байна.



