Технологи

Камертай AirPods AI-д бэлэн болж байна

Apple-ийн камер суулгасан AirPods бодит үйлдвэрлэл рүү ойртож байна. Bloomberg-ийн Марк Гурманы мэдээлснээр төхөөрөмж одоогоор design validation test шатанд явж, дараагийн том алхам болох early mass production-ы өмнөх шалгалтад бэлдэж байна.

Эдгээр камер нь зураг, видео дарах зориулалттай биш. Харин орчныг бага нягтралтайгаар “уншиж”, Siri-ээр асуусан асуултад хариу өгөх AI функцэд ашиглагдана. Жишээ нь хэрэглэгч өмнө нь байгаа хүнсээ хараад “Үүнээс юу хийх вэ?” гэж асуух боломжтой.

Apple үүгээрээ AirPods-ыг зөвхөн чихэвч биш, AI-тэй ухаалаг төхөөрөмж болгохыг зорьж байна. Энэ нь компани wearables-аа шинэ ашигт орлогын эх үүсвэр, мөн AI экосистемийн нэг том түлхүүр болгох стратегийн дохио юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button