Технологи

Маск, Алтман хоёрын OpenAI-н нууцууд ил боллоо

Маск vs. Алтман-ын шүүх хурал эхэлж, OpenAI-ийн эхэн үеийн нууцууд нэг нэгээрээ ил болж байна. Ил болсон баримтуудад имэйл, гэрэл зураг, компанийн дотоод бичиг баримтууд багтжээ.

Эдгээрээс харахад Илон Маск OpenAI-ийн анхны mission-ийг өөрөө их хэмжээгээр боловсруулж, бүтэц зохион байгуулалтад хүчтэй нөлөөлсөн бололтой. Харин Сэм Алтман эхний шатанд Y Combinator-оос хүчтэй дэмжлэг авахыг хүсэж байжээ.

Мөн Nvidia-ийн Женсен Хуанг OpenAI-д өндөр эрэлттэй суперкомпьютер өгсөн нь тодров. Энэ нь AI өрсөлдөөн бүр анхны өдрөөсөө л том мөнгө, том сүлжээ, том нөлөөллийн тухай байсныг харуулж байна. Одоо шүүхийн баримтууд цаашид OpenAI-ийн бодит эхлэл хэний гарт байсныг илүү тодруулах төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button