Технологи
Instagram хуулбар контентыг дарж эхэллээ
Instagram “copy-paste” контентод тэвчээргүй хандаж эхэллээ. Meta сүүлийн жилүүдэд давтагдсан, хулгайлагдсан, дахин байршуулсан постын хүрээг багасгана гэж үе шаттай мэдэгдэж байна.
Хэрэв та бусдын Reels-ийг татаж аваад дахин оруулах, эсвэл нэг ижил клипийг олон удаа цацдаг бол тэр контент тань зөвлөмжид, ялангуяа Explore хэсэгт хүрэх магадлал буурна. Facebook дээр ч ижил хатуу дүрэм хэрэгжиж, “unoriginal” аккаунтууд орлого олох эрхээ алдах эрсдэлтэй болсон.
Энэ бол зүгээр нэг контентын цэвэрлэгээ биш. Meta платформуудаа илүү чанартай, анхны бүтээлтэй болгож, хэрэглэгчийн анхаарлыг жинхэнэ creator-ууд руу чиглүүлэхийг хүсэж байна. Харин tweet round-up, repost, low-effort page-үүдийн бизнес загварт энэ өөрчлөлт шууд цохилт өгөх төлөвтэй.



