Технологи

Neurable-ийн “оюун уншдаг” технологи wearables руу орж байна

BCI стартап Neurable хэрэглэгчийн wearable төхөөрөмжүүдэд зориулж өөрийн “оюун уншдаг” технологио лицензлэхээр зэхэж байна. Тус компанийн гол давуу тал нь тархинд хөндлөнгөөс оролгүй, мэдрэлийн өгөгдөл цуглуулдаг non-invasive шийдэл. Энэ нь эмнэлгийн хэрэглээнээс цааш гарч, чихэвч, бугуйвч, ухаалаг төхөөрөмжүүдэд шингэх боломжтой гэсэн үг.

CEO-ийнх нь хэлснээр, ийм технологи нь хэрэглэгчийн анхаарал, ядаргаа, сэтгэлзүйн төлөвийг илүү сайн ойлгоход тусална. Харин бизнесийн тал дээр хамгийн том асуулт бол: wearable үйлдвэрлэгчид энэ төрлийн neural data-г бүтээгдэхүүндээ хэр хурдан нэвтрүүлэх вэ? Хэрэв Neurable амжилттай лицензийн гэрээ байгуулж чадвал, BCI технологи зөвхөн лабораторид биш, өдөр тутмын төхөөрөмжүүдийн шинэ стандарт болж мэднэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button