Технологи

Canva-ийн AI “Palestine”-ыг өөрчилсөнд уучлалт гуйв

Canva-ийн шинэ AI функц маргаан дагууллаа. “Magic Layers” гэж нэрлэгдсэн энэ хэрэгсэл нь зураг доторх элементүүдийг салгаж, засварлахад туслах ёстой ч нэг хэрэглэгчийн дизайнд “Palestine” гэдэг үгийг автоматаар “Ukraine” болгож өөрчилсөн байна.

X дээр ил болсон энэ алдаа зөвхөн “Palestine” дээр ажиглагдсан бөгөөд “Gaza” зэрэг холбоотой үгс хэвээр үлджээ. Энэ нь AI-ийн шүүлтүүр, таних систем ямар эмзэг байж болохыг харуулсан нэг жишээ боллоо.

Canva алдааг зассан гэж мэдэгдэж, дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авч буйгаа хэлсэн. AI бүтээгдэхүүнүүд илүү хүчтэй болох тусам контентын үнэн зөв, улс төрийн мэдрэмжтэй оролцоо бизнесийн хувьд ч том эрсдэл болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button