Бизнес

DBS банк AI ашиглаж байгаа тул 4000 ажилчдаа цомхотгохоор болжээ

Сингапурын хамгийн том банк болох DBS нь хиймэл оюун ухаан (AI) ашиглан хүний хийх ажлыг автоматжуулж байгаа тул ойрын гурван жилийн хугацаанд 4000 орчим түр болон гэрээт ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна.

Гүйцэтгэх захирал Пиюш Гупта хэлэхдээ “DBS нь хиймэл оюун ухаантай холбоотой 1000 орчим шинэ ажлын байр бий болгоно гэж найдаж байна” гэжээ. Тус банканд одоогийн байдлаар 8000-9000 түр болон гэрээт ажилчин ажиллаж байгаа бөгөөд нийт 41000 орчим ажилтантай аж.

DBS банк нь хиймэл оюун ухаан нь ажиллах хүчиндээ хэрхэн нөлөөлөхийг тодорхойлсон анхны томоохон банкнуудын нэг болж байгаа юм. Тус компани одоогоор Сингапур даяар хэдэн ажлын байрыг цомхотгох талаар тодорхой мэдээлээгүй байна.

DBS нь хиймэл оюун ухаан, автомат чатбот ашиглан арав гаруй жилийн турш ажиллаж байгаа бөгөөд одоогоор 350 хэрэглээний тохиолдолд 800 гаруй хиймэл оюун ухааны загварыг ашиглаж байна. Тэрээр эдгээр загваруудын эдийн засгийн үр нөлөө 2025 онд нэг тэрбум стерлингээс давна гэсэн найдлагатай байгаа аж.

AI-ийн өсөлт түүний ашиг тус, эрсдэлийн талаар дэлхий даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Олон улсын валютын сан (ОУВС) 2024 онд хиймэл оюун ухаан дэлхийн ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлж болзошгүй гэж мэдэгджээ. ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хиймэл оюун ухаан ажлын байрны тэгш бус байдлыг улам дордуулж болзошгүйг анхаарууллаа.

Харин Английн банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли хиймэл оюун ухаан нь “ажлын байрыг үй олноор нь сүйтгэгч” биш бөгөөд ​​ажилчид шинэ технологид дасан зохицох болно гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button