Бизнес

Монгол улс “Алт-3” аян хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан алт олборлолтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаарх танилцуулгыг хийв.

Танилцуулгатай холбогдуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг зохион байгуулж, ажиллахыг даалгалаа. Түүнчлэн “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах тухай танилцуулгыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийв. 


Журамд цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх асуудал туссан ба Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button