Технологи

Хиймэл оюун ухаан ашиглан амьтдын сэтгэл хөдлөлийг тайлбарлана

Судлаачид хиймэл оюун ухаан ашиглан амьтдын сэтгэл хөдлөл болоод түүнтэй холбоотой мэдээллийг тайлбарлахаар оролдож байна. Хиймэл оюун ухаан амьтад өвдөж байгаа эсвэл бусад сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгаа үед нь ойлгож чаддаг болчихвол амьтан тэжээхэд илүү дөхөм болох юм.

Энэ талаар саяхан Science сэтгүүлд танилцуулагдсан судалгааны багуудын мэдээлэлд дурджээ. Жишээ нь, Бристоль, Английн Их Сургууль болон Шотландын Төв Коллеж нар хамтран хөгжүүлж байгаа Intellipig систем нь гахайн нүүрний зургуудыг шинжилж, өвдөлт, өвчин эсвэл сэтгэл санааны түгшүүрийн шинж тэмдгүүдийг илрүүлж, фермд мэдэгдэл явуулдаг. Мөн Хайфа Их Сургуулийн баг нь царай шинжих технологийг хөгжүүлжээ.

Одоо тэд хиймэл оюун ухааныг амьтдын сэтгэл санааны зовиурыг танихад сургаж байгаа бөгөөд тэдний нүүр нь хүний нүүрний хөдөлгөөнүүдийн 38% -тай адил байдаг. Эдгээр системүүд нь амьтдын зан авирыг тодорхойлдог. Гэсэн хэдий ч саяхан Сан Паулогийн Их Сургуулийн судлаач морьдын нүүрний зурагнуудыг өвдөлт намдаах эмчилгээ хийхээс өмнө болон дараа авч, хиймэл оюун ухааныг тэдний нүд, чих, амыг ажиглажээ. Тэрээр энэ туршилт нь амжилттай болсон бөгөөд хиймэл оюун ухаан өвдөлт, шинж тэмдгийг 88% үнэн зөв илрүүлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button