Авто

Honda ирээдүйн загваруудаа дилерүүдэд харуулав

Motor1-ийн мэдээлснээр Honda Лас-Вегаст болсон дилерүүдийн уулзалтын үеэр хэд хэдэн ирээдүйн загвараа хаалттай танилцуулжээ. Тэдний дундаас хамгийн анхаарал татсан нь Element загварыг дахин сэргээх төлөвлөгөө байв.

Шинэ Element нь хайрцаглаг хийцтэй, арын нугастай хаалгатай хэвээр байх төлөвтэй бөгөөд 2029 оны II улиралд үйлдвэрлэл эхэлнэ гэж эх сурвалжууд өгүүлжээ. Мөн энэ загварыг CR-V ба HR-V-ийн дунд байрлах, залуу худалдан авагчдад чиглэсэн hybrid crossover болгон төлөвлөж байгаа аж.

Honda мөн 2027 оны хоёрдугаар хагаст шинэчлэгдэх Accord-ыг, 2028 онд илүү ширүүн дүр төрхтэй Ridgeline-ийг, мөн дараагийн үеийн Pilot-ыг танилцуулсан байна. Харин 7 дахь үеийн CR-V нь зөвхөн hybrid хөдөлгүүртэй болж, илүү том touchscreen, шинэ шилжүүлэгчтэй болохоор харагджээ.

Эдгээр өөрчлөлт нь Honda-г илүү орчин үеийн, илүү ажиллагаатай SUV болон седан цуврал руу шилжиж байгааг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button