Life

THE BOYZ-ийн Younghoon шинэ профайл зургаа танилцууллаа

THE BOYZ хамтлагийн Younghoon (Ёнхун) шинэ профайл зургууд аа танилцууллаа. Soompi-гийн мэдээлснээр, Namoo Actors энэ зургийг 11-р сарын 11-нд нийтэлжээ.

Шинэ зургууд дээр тэр жүжигчин төрхөө илүү тод харуулж, зөөлөн инээмсэглэл, дулаахан төрх, энгийн стилийн ачаар илүү төлөвшсөн харагдаж байна.

Younghoon 2017 онд THE BOYZ хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд 2020 оны “Love Revolution” цувралаар жүжигчний гараагаа хийжээ. Тэр мөн “One the Woman”, “Tale of the Nine-Tailed 1938” зэрэг бүтээлүүдэд тоглосон.

Тэрээр 12-р сарын 2-нд нээлтээ хийх “Wi-Fi Love in the Palace” киногоороо анх удаа дэлгэцийн гол дүр бүтээх гэж байна. Вебтуунд тулгуурласан энэ бүтээлд тэр Tae Pung хэмээх хайр дурлалын зөвлөгөө өгдөг вебтун уран бүтээлчийн дүрд тоглоно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button