GM 67,000 гаруй Blazer EV, Lyriq-ийг тоормосны доголдлоор эргүүлэн татлаа

General Motors 67,380 ширхэг Chevrolet Blazer EV, Cadillac Lyriq, Vistiq, Celestiq-ийг тоормосны программын доголдлоос болж эргүүлэн татаж байна гэж Motor1 мэдээллээ. Асуудал нь зөвхөн тодорхой бага хурдтай, эргэлтийн үеийн нөхцөлд богино хугацаанд тоормос сулрах эрсдэл үүсгэдэг.
Энэ нь Blazer EV-ийн SS болон Police Pursuit Vehicle хувилбаруудад, мөн дөрвөн дугуй хөтлөгчтэй Lyriq-д хамаарна. Харин хоёр дугуй хөтлөгчтэй Lyriq нөлөөлөлд ороогүй байна.
GM засварыг зохицуулагчдад хүргүүлсэн бөгөөд OTA буюу агаараар шинэчлэлт авдаг машинуудад програмыг автоматаар суулгах юм. Бусад эзэмшигч дилерээр үнэгүй засварлуулна.
Эзэмшигчид NHTSA-ийн VIN шалгах системээр машинаа одооноос шалгаж болох бөгөөд GM-ийн албан мэдэгдэл 12-р сарын 14-нөөс илгээгдэхээр байна.



