Jisoo, Uhm Ji Won, Ahn Eun Jin, Heo Sung Tae нар Park Bo Gum-тай ажиллана
tvN-ийн шинэ variety program “The Village Barber 2” нэвтрүүлгийн teaser-ээр нэг өдрийн part-timer-уудаа танилцууллаа. Уг шоунд Park Bo Gum жижиг далайн эргийн тосгонд байрлах үсний засалтын газрыг ойрын найзууд Lee Sang Yi, Ko Kyung Pyo нарын хамт ажиллуулдаг байна.
Шинээр гарсан teaser-т BLACKPINK-ийн Jisoo, мөн жүжигчин Uhm Ji Won, Ahn Eun Jin, Heo Sung Tae нар нэг өдрийн part-timer-оор оролцож буй нь харагдана. Jisoo-ийн хувьд энэ нь variety show дээр Park Bo Gum-тай анх удаа уулзаж буй тохиолдол бөгөөд teaser-т ажилтнуудтай хурдан эвсэлтэй болж буй дүр зураг гарчээ.
Uhm Ji Won өмнө нь “The Village Barber”-ын шүтэн бишрэгч гэдгээ хэлж, Park Bo Gum-ыг “тэнгэрээс ирсэн хүн” гэж тодорхойлж байсан. Энэ удаа тэр салон дээр өөрийн биеэр очиж, хамтран ажиллаж байна.
Ahn Eun Jin, Lee Sang Yi хоёрын дахин уулзалт ч олны анхаарлыг татаж байна. Тэд Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн нэг ангид сурч байсан бөгөөд олон жилийн ойрын найзууд аж.
Heo Sung Tae нь өмнө нь Park Bo Gum болон Lee Sang Yi нартай “Good Boy” драм дээр хамт ажиллаж байсан тул энэ удаагийн химид ч хүлээлт үүсгээд байна. “The Village Barber 2” арваннэгдүгээр сарын 29-нд нээлтээ хийнэ гэж Soompi мэдээлэв.