NYT Cooking AI-р хоолоо хүртэл “засаж” эхэллээ

The New York Times-ийн Cooking апп хиймэл оюун ухаанаар жорыг өөрчлөх шинэ функцийг туршиж эхэллээ. Энэ нь орц солих, хэрэгслийг өөр хувилбараар санал болгох, тоо хэмжээг хэдэн порцод ч тааруулах боломжтой.
Нэг ёсондоо, хэрэглэгчийн байгаа орц, гал тогооны нөхцөлд тааруулж жорыг “амьд” байдлаар засдаг хэрэгсэл гэсэн үг. Жишээ нь, kale-ийн оронд baby spinach ашиглахыг хүсвэл AI нь spinach хурдан ганддаг тул дараагийн алхамд хийхийг зөвлөнө.
Гэхдээ энэ туршилт хэрэглэгчдийн дунд багагүй маргаан дагуулжээ. Зарим нь дата, алгоритмаар хоолны редакцийн туршлагыг орлуулах гэж байна гэж шүүмжилж байгаа бол, нөгөө хэсэг нь хоол хийхийг илүү уян хатан, практик болгоно гэж үзэж байна.
AI-г контентын бизнес рүү шингээж буй энэ алхам нь медиа компаниуд хэрэглэгчийн туршлагыг хэрхэн шинэчлэхийг харуулж байна.



